Манлайлалын олон талт оношлогоо | TAI 360 Survey
Нэг дарга эсвэл нэг ажилтантайгаа удаан хугацаанд хамт ажиллахад нөгөө хүнийхээ харц, үйл хөдлөлөөс л юу хийх гэж буйг нь мэддэг болдог. Энэ нь хэн нэгэнтэй удаан хамт байх тусам түүний зан чанар, чадвар, сайн муу талын талаар оновчтой дүгнэлт хийж чаддаг болсныг илэрхийлнэ.
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ. Тиймээс олон талт үнэлгээгээр дамжуулан тухайн хүний одоогийн дүр зургийг бодитоор тодорхойлох боломжтой бөгөөд оношлуулагч нь ажлын харилцаатай тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн зөвлөмжөөр дамжуулан өөрийн давуу ба сул тал, хөгжүүлэх шаардлагатай чадвар зэргээ мэдэж авах болно.
Оношлогооны онцлог:
- Тэнцвэртэй, өргөн хүрээний ур чадварын модель буюу удирдагч хүнд байх ёстой 4 ангилалын 30 гаруй ур чадвараар оношилно.
- Ажиглах боломжтой үйлдэлд суурилсан асуулт буюу ажлын орчинд оновчтой зөв илэрдэг удирдагч хүний гаргадаг үйлдлүүдээс бүрдсэн асуултуудаас бүрдсэн.
- Нарийвчилсан мэдээлэл бүхий дээд зэрэглэлийн хариу тайлан буюу зөвхөн тоон мэдээллээр илэрхийлэгдээгүй, нүдэнд буухуйц ойлгомжтой мэдээлэлтэй.
- Оношлогоотой нягт холбоотой, үр дүнтэй сургалтын хөтөлбөр буюу нарийвчлан боловсруулсан, дадлага ажил бүхий төрөл бүрийн workshop болон бусад аргачлал бүхий сургалтаар хангана.
- Захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой, нөхцөл байдалд нь тохируулан шинэ оношлогоо боловсруулан гаргах боломжтой.
Оношлогооны ач холбогдол:
- Тоон болон чанарын үнэлгээгээр дамжуулан удирдах ажилтнуудын манлайллын давуу ба сул талыг олж мэднэ
- Дадлагад суурилсан сургалтаар үргэлжилдэг тул манлайлал бодитоор сайжруулна
- Байгууллаг нийтийн манлайллын түвшинг шалгах боломжтой
- Удирдах ажилтан бэлтгэхэд анхаарах зүйлийг олж илрүүлнэ.
Оношлогооны хэрэглээ:
- Манлайллын үнэлгээ
- Байгууллагын удирдах ажилтнуудын манлайллын түвшинг тогтоож, зөвлөмж өгөх
- Манлайллын оношлогоо
- Удирдагч өөрөө манлаллын ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээг ойлгоход дэмжлэг үзүүлэх
- Манлайллын сургалт
- Манлайллын сургалтын төлөвлөгөө боловсруулахад суурь материал болгон ашиглах
Оношлогооны танилцуулга:
- Объект: Удирдах ажилтан
- Оролцох арга: Цахим асуулга
- Асуултын тоо: сонгох асуулт 39 + Нээлттэй асуулт 2
- Хугацаа: 20 минут
Оношлогооны дараах сургалт:
- Leadership Workshop
- Leadership Coaching
- WAIL Group Coaching
Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |